Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах 18 цэгийн байршил

 Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна.Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгөх боломжтой.
Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
Баянгол дүүрэг – Эмүжин төв
Хан-уул дүүрэг – Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 
Сонгинохайрхан дүүрэг – Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
Сонгинохайрхан дүүрэг – Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
Баянзүрх дүүрэг – Сүрьеэгийн диспансер 
Баянзүрх дүүрэг – 26 ортой хүүхдийн эмнэлэг 
Чингэлтэй дүүрэг – Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг 
Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга 
Налайх дүүрэг – Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр 
Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр
Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль
Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль
Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/
Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль
Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль
Түүнчлэн өмнө нь холбогдох байгууллагуудаас нэр зааж дурьдсан үзвэр, үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн болон өөрсдийгөө халдварын эрсдэлд орсон гэж үзэж буй иргэд 75751200 дугаарын утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл болон шинжилгээний цаг авна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ