Хүний булчирхайг гахайн биед ургуулах туршилт хийнэ

Японы Мэйжи их сургуулийн профессор Хироши Нагашимагаар ахлуулсан судлаачид хүний нойр булчирхайг гахайн бие организмд ургуулах туршилт хийх хүсэлтээ тус улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан технологийн яаманд өгчээ.
Энэ нь генийг өөрчлөх аргаар үр тогтоосон гахайн өндгөн эсийг салган авч нойр булчирхай бий болгох туршилт аж. Эрдэмтэд үр тогтсон өндгөн эсийг салгаж авсныхаа дараа хүний үүдэл эсийг суулгах гэнэ. Гахайн биед буцаан суулгасны дараа өндгөн эс нь хүний эрхтэнтэй ойр шинж тэмдэг бүхий нойр булчирхайтай үр хөврөл болж хөгжих ёстой байна. Эрдэмтэд туршилтын явцад зөвхөн үйл явцыг нь ажиглахаар төлөвлөж байгаа аж.
Японд ийм судалгаа хийхийг одоог хүртэл зөвшөөрөөгүй боловч хоригийг гуравдугаар сард хүчингүй болгожээ. Ийм туршилтыг мөн Токиогийн их сургуулийн эрдэмтэд хулгана дээр хийхээр бэлдэж байгаа гэнэ. Японд бас амьтан дээр ургуулсан эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахыг хориглосон хэвээр байгаа юм.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ