Монгол, энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны хурал боллоо
Монгол, Энэтхэгийн хамтын ажиллагааны хамтарсан хорооны VII хуралдаан цахимаар болов. Хуралдааныг Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Энэтхэгийн хэсгийн дарга, БНЭУ-ын ГХ-ийн сайд С.Жайшанкар нар тэргүүлж, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЗТХ-ийн сайд Л.Халтар, ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн дэд сайд Т.Капүр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Рива нар оролцов.
Талууд Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төр, худалдаа, эдийн засаг, уул уурхай, хүнд үйлдвэр, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.
Газрын тосны боловсруулах үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх асуудлаар санал солилцож, Тавантолгойн ордын нүүрсний дээжийг Энэтхэгт илгээх туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар хоёр тал тохиролцлоо.
Мэдээллийн технологийн чиглэлээр Улаанбаатар хотноо А.Б.Важпайн нэрэмжит аутсорсингийн төв байгуулж, боловсон хүчин бэлтгэхэд Энэтхэгийн талаас үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Энэ онд тохиож буй манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн айлчлалуудыг 2021 онд зохион байгуулахаар ярилцаж, ойд зориулан Монгол шуудан компаниас гаргасан шуудангийн маркийг зарлав.Мөн хурлаар НҮБ болон Олон Улс, Бүс нутгийн бусад байгууллагын түвшинд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны уламжлалаа хадгалж, бэхжүүлэх эрмэлзэлээ харилцан илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс Шинэ Дели хотноо төвтэй Олон улсын Нарны холбоонд гишүүнээр элсэхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ.
Дэлхий нийтийг хамарсан “КОВИД-19” цар тахлын үеэр хоёр талд саатсан иргэдээ эх оронд нь хүргэх тусгай үүргийн нислэгийг амжилттай хамтран зохион байгуулсан бөгөөд цаашид “КОВИД-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эм, эмчилгээ, вакцины хангалтын талаар харилцан мэдээлэл солилцож ажиллахаар санал