Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж байна
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг нь Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулахтай холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Энэ үеэр шуурхай бүлэг нь тус аймгийн болон сум Онцгой комиссын шуурхай штаб, хилийн боомтын отряд, хилийн мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй 5 удаагийн уулзалтыг хийж, үйл ажиллагааг хамтран зохион байгуулж Эрээнцав боомтоор 76 цс буюу 72368 тн нефтийн бүтээгдэхүүн импортолж, 36 пв буюу 2368 тн уул уурхайн бүтээгдэхүүн экспортлосон байна Шуурхай бүлэгт МХЕГ, ТЕГ, ЭМЯ, ЗТХЯ, ХӨСҮТ-ийн төлөөлөл ажиллаж байгаа аж.