Чингэлтэй дүүргийн шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна
Шинэ төрлийн Коронавирусийн халдвараас сэргийлэх, илрүүлэх, хяналт, тандалт зохион байгуулах Чингэлтэй дүүргийн Шуурхай штаб дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр 24 цагаар ажиллаж байна. Шуурхай штаб хуралдаж дүүргийн Онцгой хэлтсийн дарга хурандаа Г.Баатар Улсын онцгой комиссын “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт? Үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоох тухай” 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах, холбогдох хяналт, шалгалт, халдваргүйтгэлийн ажлыг эрчимжүүлж ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.