Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх нутгаар зуд болох эрсдэлтэй

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас хийсэн зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд их, 20 шахам хувьд нь  зуд болох дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.
Үүнээс Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн ихэнх, Говь-Алтайн зүүн, Төвийн баруун урд сумдын нутгаар зудын эрсдэл нэн их, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Булган, Хэнтий, Өмнөговийн зарим нутгаар эрсдэл их гэсэн зэрэглэлтэй гарлаа.
Өнгөрсөн зун гантай болон гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгуудын нутгаар өвс ургамлын ургалт муу, га-ийн ургац бага, бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал тарга хүч дутуу авсан, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ муу, зах зээлийн үнэ өндөр байгаа, түүнчлэн арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн цас ахиу орсон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас -3-120С-ээр хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ