Хүнсний дэмжлэг үзүүлэх ажилд цэргийн дүйцүүлэх алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна

 
Нийслэлийн засаг даргын  а/1272 дугаар “зорилтот бүлгийн иргэдэд хүнсний дэмжлэг туслалцаа үзүүлэх тухай” захирамжийн дагуу чингэлтэй дүүрэгт олгогдож байгаа хүнсний багцыг сонгинохайрхан дүүргийн номин агуулахаас чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах соёлын төвд төвлөрүүлэх ажилд  чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штабын цэргийн дүйцүүлэх алба хаагчид 2020 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Мөн дүүргийн засаг даргын тамгын газар болон нэг цонхны үйлчилгээний ажилтан албан хаагч, иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг сахиулан  үүрэг гүйцэтгэж байна.
Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газрын цэргийн штаб


скачать dle 12.0

Холбоотой мэдээ