Н.Төгсцогтын найз бүсгүй "Огтлолцол" кинонд тогложээ



Мэргэжлийн боксын дэвжээн дээр өөрийн авьяасыг гайхуулж яваа Гавьяат тамирчин Н.Төгсцогт саяхан эх орондоо ирээд буцсан. Өмнө нь дуучин Укагийн дүү, "Volume Plus" сувгийн захирал, хөтлөгч Д.Уранзаяатай гэр бүл зохиож байсан тэрбээр энэ удаад сошиалд маш олон дагагчтайгаараа танигдсан, фото модель Э.Энэрэл гэх бүсгүйтэй хайрын романс үүсгэснээ зарлаж, багагүй шуугиан дэгдээсэн. 
Э.Энэрэл найз залуугийнхаа эзгүйд багагүй ажил амжуулж яваа бололтой. Тэрбээр тун удахгүй нээлтээ хийх гэж буй "Огтлолцол" кинонд дүр бүтээжээ. 
Кино дөрвөн хэсгээс бүрдэнэ. Олны танил, алдартай эрхмүүд гол дүр бүтээсэн аймшгийн төрлийн эл киног бүтээхэд "Guys 666" хамтлагийн дуучин Д.Лхагваа, реппер Рокит Бэй, Lil Thug-E, дуучин АМ-С, жүжигчин Г.Эрдэнэбилэг, жүжигчин Т.Билэгжаргал, жүжигчин Ч.Очгэрэл, жүжигчин Б.Батмаа нарын уран бүтээлчид оролцжээ. 
 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ