БЗД-ийн 90 мянган иргэнээс ХАЛДВАРЫН шинжилгээ авна

 
Коронавирусийн хамгийн том голомт болох БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс дахин 13 хүнээс халдвар илэрч нийт 75 тохиолдол бүртгэгдээд байна. Одоо тус эмнэлгийн үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилчдыг тусгаарлан ажиллаж байна.
Маргаашнаас эхлэн хөл хорио тогтоож байгаатай холбоотойгоор БЗД-ийн иргэдэд бүх нийтийн шинжилгээ хийхээр болсон байна. Ойролцоогоор 90 мянган хүн шинжилгээнд хамрагдах тооцоо гарсан бөгөөд хороотой ойрхон сургуулиудад буюу 19 цэгт халдварын шинжилгээ авах юм. 16-аас дээш насны эрсдэлтэй гэж үзэж буй хүн бүр шинжилгээнд хамрагдах боломжтой. Шинжилгээг 7 хоногийн хугацаанд багтааж авахаар төлөвлөжээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ