Барилгын хөгжлийн төвийн “Алтангадастан” нэгээр нэмэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн дарга Д.Алтанхуяг өнөөдөр Төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаалаа. Тэрээр Барилгын хөгжлийн төвд 13 жил, Төрийн албанд 26 жил ажилласан туршлагатай. Түүний Барилгын салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг нь өндрөөр үнэлсэн Алтангадас одонг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гардууллаа. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Барилгын хөгжлийн төвийн үйл ажиллагааг өдрөөс өдөрт дэвшилттэй байгааг хэлж Д Алтанхуягт хандаж “Цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсч, олон жил ажилласан мэдлэг, туршлага, хойч үедээ үлгэрлэн ажиллахыг ерөөж үг хэллээ. Дашрамд дурдахад Барилгын хөгжлийн төвд Алтангадас одонт зургаан хүн ажилладаг бөгөөд өнөөдрийг хүртэл мэдлэг, туршлагаараа бусдадаа үлгэрлэн ажиллаж байгаа билээ.