Улаанбаатар хотын 6 дүүрэг, Орхон аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна

 12 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Орхон аймгийн нутагт дэвсгэрт байрлах зах, дэлгүүр, эмийн санд хяналт шалгалт хийж байна. 
-Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8000-8500 төгрөг, үхрийн ястай мах 10000-11000 төгрөг, үхрийн цул мах 10500-11500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Махны бөөний үнийн хувьд хонины мах 6500-7000, үхрийн мах 8000-8500, адууны мах 6000, ямааны мах 5000-5200 төгрөгийн үнэтэй байна. 
-Махны жижиглэнгийн үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад үхрийн ястай махны үнэ 500-1000 төгрөгөөр, адууны махны үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан байна.
-Махны бөөний үнийг өмнөх өдрийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 300-500 төгрөгөөр, үхрийн махны дээд үнэ 300 төгрөгөөр, адууны мах 800 төгрөгөөр, ямааны махны дээд үнэ 300 төгрөгөөр тус тус буурсан байна.
Махны нийлүүлэлт өмнөх өдрөөсөө 3 тонноор өсч 93 тонн нийлүүлэгдсэн байна.  Хяналт, шалгалтад дараах газрууд хамрагдлаа. Үүнд: 
-Чингэлтэй дүүрэгт байрлах Хүчит шонхор, Нарантуул-2, Юмт бөмбөгөр, Алтжин бөмбөгөр зэрэг зах, худалдааны төв
-Баянгол дүүрэгт Хороолол, Бэст худалдааны төв, Таван-Эрдэнэ, Барс-2 
-Сонгинохайрхан дүүрэгт байрлах Сэлэнгэ зах 
-Хан-Уул дүүрэгт байрлах Саямаа, Монополь зах, Лавай, Хүнс барааны зах зэрэг зах, худалдааны төв
-Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах 
-Сүхбаатар дүүрэгт байрлах Номинсупермаркет, Бүрэн плаза, Хүсэлт төв, Бэлх зах зэрэг зах, худалдааны төвүүдэд   хонины ястай мах 7000-8000, хонины цул мах 9000-9700, үхрийн ястай мах 8000-9500, үхрийн цул мах 10500-11000, адууны ястай мах 6500-7800, адууны цул мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Төмс 800-1200, лууван 1000-1500, монгол сонгино 2500-3000, өндөг 450 төгрөгийн үнэтэй байна.  
-“Хэрэглэгчийн мэдээллийн төв” -  115 утсанд 30, чатботод 17, и-баримт апликэйшнээр 7, дуут шуудангаар 2 иргэн тус тус хандаж гомдол, мэдээлэл өгсөн байна. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ