Халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хяналтын PCR-ийн шинжилгээг авч дууслаа
Дарханд Коронавиурсын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 хоног болж байна. Монгол улсдаа анх удаа 1 өрхөөс 1 иргэнийг коронавирусын шинжилгээнд амжилттай хамруулж голомтыг хумиж чадсан бол цаашид халдваргүй бүс гэдгээ баталгаажуулахаар Дархан-Уул аймгийн нийт өрхийн 50 хувиас PCR-ийн шинжилгээг авч дууслаа. Шинжилгээний хариунаас шалтгаалан дараагийн шийдвэрийг Дархан-Уул аймгийн Онцгой комисс гаргахаар ажиллаж байна. Нийтдээ 12 мянган иргэнээс PCR-ийн шинжилгээг авахдаа төрийн 200 гаруй ажилтан албан хаагч 2 өдрийн турш 10 цэгт хуваагдан ажилласан юм. Хамгийн гол нь хүйтний эрч чангарсан энэ үед иргэдээ гадаа зогсоолгүй тухайн шинжилгээ авах байрандаа халдвар хамгааллын дэглэмийг баримтлан шинжилгээгээ авсанд иргэд баяртай байна. Сорьцыг Улаанбаатар хотруу явуулсан бөгөөд шинжилгээний хариу энэ сарын 05 гэхэд бүрэн гарч дуусна.