Товчоодоор 1225 автомашин нэвтэрч, 964 тээврийн хэрэгсэл гарчээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд товчоодоор 1225 автомашин нэвтэрч, 964 тээврийн хэрэгсэл гарчээ. Энэ хугацаанд нийт 5180 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.