СЭМҮТ-ийн эмч нарын баг Баянзүрх дүүрэгт ажиллаж, иргэдээс PCR шинжилгээ авч байна
Баянзүрх дүүрэгт “Ковид-19” халдварын голомт үүссэнтэй холбогдуулан тус дүүрэгт 12 сарын 21-30-ний өдрүүдэд 70000 – 80000 иргэнийг /PCR/-ын шинжилгээнд хамруулж, тандалт хийхээр Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн хоёр баг 2020 оны 12 сарын 21-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 147, 69-р сургуулийн байранд иргэдээс PCR шинжилгээ авч ажиллаж байна.
Халдварын эрсдэл өндөртэй бүсэд ажиллаж байгаа эмч ажилчдадаа баярлалаа.
Эх сурвалж: ЭМЯ |