3 метрийн гүнд нүүрсэнд дарагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Төв аймаг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-д овоолгоотой нүүрс нурж нэг хүн дарагдсан байсныг Онцгой байдлын газрын аврагчид түүнийг 3 метрийн гүнээс эсэн мэнд гаргаж авчээ. Тодруулбал, тус аймгийн Зуунмод сумын Номт баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын 1 дүгээр уурын зуухны овоолгоотой нүүрс нурж нэг хүн дарагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 1 км замыг туулан 11:27 цагт очиход тус уурын зуухны галч 45 настай, эрэгтэй Б овоолгоотой нүүрсэнд 3 метрийн гүнд дарагдсан байсныг 11:43 цагт эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.