МАН-ын ХХХ Их хурлыг гуравдугаар сарын 1-нд хуралдуулахаар товлолоо

 Монгол Ардын Нам Бага хурлын VIII хуралдаанаа цахимаар хуралдуулж амжилттай өндөрлөлөө.
Хуралдаанд Бага хурлын 369 гишүүний 90 орчим хувь нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумаас онлайнаар оролцлоо. Бага хурлаар намын ээлжит XXX Их хурлыг  Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн өдөр буюу ирэх гуравдугаар сарын 01-02-ны өдөр хуралдуулахаар товлов.
Их хурлыг хуралдуулах тов, төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг сонгох журмыг Бага хурал тогтооно гэж намын Үндсэн дүрэмд заасан байдаг. Энэ дагуу Бага хурлын гишүүд Их хурлын төлөөлөгч сонгох журам, төлөөлөгчдийн тоог баталж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргээс нийт 1111 төлөөлөгчийг сонгон оролцуулахаар боллоо. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ