Авто тээврийн товчоодоор 24 цагийн хугацаанд 3184 хүн нэвтэрчээ

 
2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1047 тээврийн хэрэгслээр 1790 зорчигч хот руу нэвтэрч, 792 тээврийн хэрэгслээр 1394 зорчигч хотоос гарсан байна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 82 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. 
Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 27 албан хаагч ажиллажээ. 
Хяналт шалгалтын үед сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ