Чингэлтэй дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгууллаа

Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс ЭМЯ-аас дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид ажиллалаа.Энэ үеэрээ тус төвийн шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.  
Тус молекул биологийн лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх бүрэн боломжтой болж байна.Түүнчлэн энэхүү лаборатори нь зөвхөн коронавируст “Ковид-19” халдвар бус томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учир эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцоллоо.  
Уг ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва салбар амбулаторийн үйл ажиллагааг танилцуулж, “Ковид-19” цар тахлын үед нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний бэлэн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.Мөн молекул биологийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд санамж зөвлөмжийг өгсөн юм. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ