QR ашиглалт хангалтгүй байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно

Шалгалтаар иргэдийн бүртгэлийн байдал хангалтгүй байсан нь тогтоогдсон тус дүүргийн 2-р хороонд байрлах Номин тав трейд ХХК-ийн Номин Агуулах Худалдаа Хан-Уул төвийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Улмаар холбогдох зөвлөмж заавруудыг дахин танилцуулж, үйл ажиллагааг нь эргэн нээлээ.

Иргэдийн зорчилт хөдөлгөөнийг бүртгэх замаар цар тахлын эрсдэлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлэх зорилготой олон улсад түгээмэл ашиглагдаж буй QR платформыг ebarimt аппликэйшнээр дамжуулан хэрэглээнд нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа.
Иргэд QR бүртгэлийг хариуцлагатайгаар тогтмол ашиглах, ААН-үүд үүнд шаардлага тавьж үйлчилж хэвших нь цар тахлаас үүдэлтэй бэлэн байдлын үед бүх нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд үнэтэй хувь нэмрээ оруулж буй явдал юм.
Иймд хамтдаа хариуцлагатай байж, QR бүртгэлийг хэвшил болгохыг ААН, иргэдэд хандан УРИАЛЖ байна.