Зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд тусламжийн багц хүргүүллээ

Энэ хүрээнд зудын эрсдэл ихтэй байгаа Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн 53 сумын зорилтот бүлгийн 1000 малчин өрхөд 405 тонн хорголжин тэжээл, 50 тонн уургаар баялаг рапсын шахдас, 5 тонн амин дэм эрдэсийн нэмэлтүүдийг хүргэх тусламжийн цуваа өнөөдөр орон нутаг руу хөдөллөө. Энэхүү үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа болон холбогдох бусад албаны төлөөлөл оролцлоо.

Нэг жилийн хугацаанд хэрэгжих техник туслалцааны энэ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн нөөц боломжийг олон улсад мөрдөгддөг заавар стандартын дагуу бэхжүүлэх үйл ажиллагаа төлөвлөгдсөн байгаа ажээ.
Монгол улсад хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хүмүүнлэгийн багийг ахалдаг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) нь сүүлийн таван жилд зудад нэрвэгдсэн 21,240 малчин өрхийн амьжиргааг хамгаалахад 2.4 сая ам.долларын хүмүүнлэгийн яаралтaй тусламжийг олгосон байна.