“ҮЗЭСГЭЛЭНТ ХӨХНУУР”
Үзэсгэлэнт Хөхнуур муж баруун хойд Хятадын нутаг, Хөхнуур-Түвдийн өндөрлөгийн зүүн хойд хэсэгт оршдог билээ. Хятадын хамгийн том шорвог нуурын нэрээр “Хөхнуур” хэмээн нэрлэсэн гэдэг. Газар нутгийн хэмжээгээр Шинжаан, Түвд, Өвөр Монголын дараа дөрөвт ордог. Хөхнуур мужид хятад, түвд, хотон, монгол, түжя, сала, хасаг зэрэг олон үндэстэн бий.
Мужийн нийт хүн амын 43 хувь нь цөөн тоот үндэстэнтэй. Мужийн өмнөд хэсгээс Хөх мөрөн, Хатан гол, Зүүн Өмнөд Азийн хамгийн том Меконг мөрөн зэрэг олон гол мөрөн эх авдаг болохоор “Мөрөн голын эх” хэмээн нэрлэнэ. Мөн Хуаншуй, Датун, Жачүй, Цайдам гэх мэт томоохон гол мөрөн бий. Хөхнуур, Хар нуур, Давст нуур, Жалин нуур, Элин нуур, Хөх шил нуур зэрэг томоохон нууртай.
Үүнээс Хөх нуур Хятадын хамгийн том давст нууртай. Тус мужид 276 гол мөрөн, 266 нуур байдгаас цэнгэг уст нуур 151, давст нуур 110 гаруй бий. Тэндхийн олон уул сарьдаг мөнх цастай, тэдгээр цаст уул олон гол мөрний эх ундарга юм. Хөх мөрөн хэмжээгээрээ дэлхийд гуравт ордог, Хятадын хамгийн том мөрөн юм. 6403 км урт Хөх мөрөн Тото, Дан чю, Цумар гол гэсэн гурван эх ундаргатай.
Хөхнуур мужаас эх авдаг Хатан гол тус мужийн нутгаар 1964 км урсана. Тус мужийн нутагт 100 гаруй ашигт малтмалын орд илэрснээс 40 шахам төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад эхний аравт ордог. Усны эрчим хүчний нөөц ихтэй. 20 гаруй усан цахилгаан станцаас Лунтаний усан цахилгаан станц хүчин чадлаараа хамгийн том нь юм. Салхины эрчим хүчийг ашиглах боломж их, одоогоор 100 гаруй салхин цахилгаан станц ажилладаг ажээ.