Алба хаагчид 426 байршилд үүрэг гүйцэтгэж байна


Алба хаагчид халдвар хамгааллын дэглэм сахиулах, үйлчилгээний байгууллагуудад тавигдах тусгах нөхцөл шаардлага, нийтлэг түр заавруудыг мөрдүүлж ажиллахад хяналт тавин ажиллаж байгаа юм.
Мөн иргэдэд амны хаалтаа зүүх, бээлий өмсөх, зай барьж зогсох, коронавируст /ковид-19/ цар тахлын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч, дэглэмийг сахиулан ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


