Такси дуудлагын үйлчилгээ 1900-хххх тусгай дугаар ашигласнаар хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна

“Хэрэглэгчийн мэдээллийн 115” төвд иргэдээс “Такси дуудлагын үйлчилгээ  үзүүлэгч аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаа нь иргэд, хэрэглэгчдэд чирэгдэл учруулдаг, таксины үйлчилгээ аваагүй байхад тусгай дугаарын дуудлагын төлбөр хэт өндөр гардаг гэх гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил эхлүүлсэн.   Хяналт, шалгалтаар 1900 – 1950 тусгай дугаарыг ашиглаж “Билэгт дөлгөөн” ХХК нь т акси дуудлагын үйлчилгээ үзүүлж байгаа нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” , 12 дугаар зүйлийн 12.9-т “Бараа ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх,,,” гэж, мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 41 тоот тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.15.7-д “Дуудлагыг хүлээн авсан нэмүү өртөгт тусгай дугаарт ярианы үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийг бусад үйлчилгээ болон гуравдагч этгээдийн үйлчилгээнд дамжуулан холбож болохгүй”  гэж заасныг зөрчиж, иргэд хэрэглэгчийг хохироож байгаа нь нотлогдсон. 
       Иймд “Билэгт дөлгөөн” ХХК-д холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, өнөөдрөөс эхлэн 1900-1950 тусгай дугаараар иргэдэд такси дуудлагын үйлчилгээг үзүүлэхгүй, харин 1800-1950 тусгай дугаарыг зориулалтын дагуу ашиглаж өөрийн үйлчилгээг иргэд, хэрэглэгчдэд үзүүлж, ажиллах албан ШААРДЛАГА –ыг 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүргүүлсэн. 
       1900-хххх тусгай дугаар нь 1 минут нь 500 – 700 төгрөг байдаг бол 1800-хххх тусгай дугаар нь энгийн тарифаар тооцогддог байна. Тиймээс хэрэглэгч та бүхэн такси дуудлагын үйлчилгээ авахдаа энгийн тарифаар тооцогддог дугаарыг сонгож үйлчлүүлэхийг зөвлөж байна. 

скачать dle 12.0

Холбоотой мэдээ