Сонгинохайрхан дүүргийн 50 өрхөд тусламж үзүүллээ
Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар "Дэм дэмэндээ 2" аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 50 өрхөд хүнсний багц, сайжруулсан шахмал түлшний тусламж үзүүллээ.
Тусламжийг Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын хамт олон халдвар, хамгааллын дэглэмийг сайтар баримтлан өрх бүрт хүргэж өгчээ.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Дэм дэмэндээ 2” аянд нэгдэж хандив өргөсөн Жин-Туул ХХК, Чоногол трейд ХХК, Tунамал мед, Тавин-Ус ХХК-ийн эмнэлгийн хэрэгслийн дэлгүүр, Алтан Тариа ХХК, Батжих хишиг транс, Mongolian Dream Home, Good Price Market, Pepsi Mongolia байгууллагын хамт олон талархал илэрхийлж байна.НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨЛӨВЛӨЛТ,
ЗОХИЦУУЛАЛТ, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ГАЗАР