Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилов

Товч намтар Овог, нэр: Хурц овогт Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Төрсөн он, сар, өдөр: 1980.06.29
Гэр бүл: Ам бүл 5. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг
Боловсрол:
- 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
- 2001 онд Бэрс дээд сургууль. Сэтгүүлч
- 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйч
- 2015 онд Харвардын их сургууль. Төрийн удирдлагын магистр
Ажлын туршлага:
• 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
• 2002 онд "Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хэнтий салбарын захирал
• 2006 онд "Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Бүс хариуцсан захирал
• 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
• 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
• 2010-2014 онд НАМЗХ-ны Ерөнхийлөгч
• 2011 онд МАН-ын Нарийн бичгийн дарга
• 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
• 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
• 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
• 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


