Ээлжинд гарах ажилчдыг шинжилгээнд хамруулах тухай

Уурхайн ажилчид, тухайн уурхайн үйл ажиллагаанд хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдийн ажилчдын ээлж солих хугацаа, давтамж, нэг ээлжинд гарах ажилчдын тоо харилцан адилгүй байгаа байдал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээний цэгүүдийн ачаалал, орон нутгаас ээлжинд гарах ажилчдын нөхцөл байдал зэргийг харгалзан цаашид цар тахлын голомтот Улаанбаатар хотоос ээлжинд гарах ажилчдын шинжилгээг авах ажиллагааг хялбар дөхөмтэй болгох зорилгоор ээлж солих аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, ээлж солих хугацаанд нь тохируулан PCR шинжилгээг тухай бүрд нь авах нөхцөлийг бүрдүүлж, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээний цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилахаар Нийслэлийн эрүүл мэндийн газартай тохирлоо.
Уурхайнууд цаашид ээлж солих хугацаа, давтамж, ээлжинд гарах болон ээлжээс буух ажилчдын тоо, өөрийн үйл ажиллагааны туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч, харуул хамгаалалт, тээвэрлэгч, катеринг үйлчилгээ, засвар үйлчилгээний гэрээт аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг хавсралт маягтын дагуу гаргаж, албан хүсэлтийн хамт 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор otgonbayar345@gmail.comхаягаар илгээнэ үү.
Уурхайн үйл ажиллагаанд гэрээгээр хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүд уурхайн удирдлагад хандаж уурхайгаас ирүүлэх жагсаалтанд хамрагдах ба тухайн уурхайн хуваарьт шинжилгээний цэгт ажилчдынхаа шинжилгээг өгснөөр уурхайтай байгуулсан гэрээг нь үндэслэн орон нутагт зорчихыг зөвшөөрөх болно.
Өөрийн хамтрагч аж ахуйн нэгжүүдэдүнэн зөв мэдээллэх үүргийг тухайн уурхайн удирдлага хариуцна. Иймд уурхайн үйл ажиллагаанд хамтрагч аж ахуйн нэгжүүд гэрээт уурхайнуудынхаа ажилчдын ээлж солих хугацаа, давтамжтай үйл ажиллагаагаа уялдуулж, аль болох нэгдсэн зохион байгуулалтаар ээлж сольж ажиллахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ГАМШГААС ХАМГААЛАХ УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН УЛСЫН АЛБАНЫ ШУУРХАЙ ШТАБ