Хоёрдугаар сарын тусгай үүргийн нислэгийн хуваарь гарлаа
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гадаад улс орноос эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болж, хуваарь гаргажээ. Үүнд:
- Хоёрдугаар сарын 03-нд Сөүл-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 24-нд Истанбул-Улаанбаатар
- Хоёрдугаар сарын 26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.
Нийтдээ 840 орчим иргэнээ татан авахаар төлөвлөжээ.