Warning: trim() expects at least 1 parameter, 0 given in /home/setgu375/public_html/plugins.php on line 2
Коронавирусийн 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг УОК-т танилцуулна » Setguul.mn

Коронавирусийн 21 дэх шатны эрсдэлийн үнэлгээг УОК-т танилцуулна

Нийслэлээс бусад аймаг, орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хязгаарласан тохиолдолд нийт хүн амын дунд коронавируст халдвар тархах эрсдэлийн 21 дэх шатны үнэлгээг цахимаар хийлээ.
Эрсдэлийн үнэлгээг УОК, НОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ОБЕГ, МХЕГ, ХХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМГ, УБТЗ, ДЭМБ зэрэг 15 байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хийсэн юм.
Ажлын хэсэг Шадар Сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан "Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийж, үр дүнг Улсын онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



скачать dle 12.0

Холбоотой мэдээ

?>