Гадаадад "гацсан" Монголчуудыг хилээр оруулахгүй байгаа нь Үндсэн Хууль зөрчөөгүй гэж үзжээ

 
"Оюуны-Инноваци" төрийн бус байгууллага гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн эх орондоо буцаж ирэх эрхийг хязгаарласан Засгийн газрын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан аж. Харин Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий  гишүүн уг гомдлыг хянаж үзээд  2021.02.01-нд “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх татгалзах тухай” тогтоол гарган, “...Монгол Улсын иргэний гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхэд хуулиар хязгаарлалт тогтоож болох бөгөөд тэр нь нэгдүгээрт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хоёрдугаарт тухайн иргэний эрх ашгийг хамгаалах, гуравдугаарт тодорхой тогтоосон түр хугацаатай байх шалгууртай…” гэх үндэслэлээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэж, маргаан үүсгэхээс татгалзжээ. Харин Оюуны-Инноваци ТББ нь Үндсэн хуулийн Цэцийн бага суудлын хуралдаанд гомдол гаргах юм байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ