Орон нутагт хөл хорио тогтоохгүй ч, Цагаан сар тэмдэглэхгүй

 
Улсын Онцгой комисс өчигдрийн хуралдаанаараа Улаанбаатарт тогтоох хатуу хөл хориог энэ сарын 11-ний өдрийн ирэх долоо хоногийн пүрэв гарагийн 06:00 цагаас хоёрдугаар сарын 23-ний өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоног тогтоох шийдвэрийг гаргалаа.
Энэ үеэр С.Амарсайхан "Бүх нийтийн бэлэн байдлын үед зөвшөөрсөн салбарын ажилтан, албан хаагчдын ажлын газрын үнэмлэх, тодорхойлолтыг үндэслэн хөдөлгөөнд оролцуулна. Өмнө нь QR кодтой холбоотой олон асуудал гарч байсан. Давхар хяналтыг чангатгана. Нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг зогсоосон ч орон нутагт хөл хорио тогтоохгүй. Гэхдээ Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 4-нд гаргасан Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх тухай тогтоол орон нутагт мөн үйлчилнэ. " гэлээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ