Б.Эрдэнэбат “...“Ариг” банкаа дээрэмдүүлсэн” гэх гомдлыг ТЕГ-т гаргалаа

Цагтаа Монголыг “Эрэл” вант улс болгох шахаж байсан Б.Эрдэнэбат сүүлийн гурав, дөрвөн жилд буланд шахуулж, сүүлдээ шүүхээс ял хүртэл авч үзсэн.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн оны наймдугаар сард Б.Эрдэнэбатыг “Номин”-гийн Ш.Баярсайханыг залилсан мөн мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгаж, долоон жилийн хорих ял оноосон. Мөн Ш.Баярсайханд 20.6 тэрбум төгрөг гаргаж өгөхийг даалгасан байдаг. 
Б.Эрдэнэбат уг шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд түүний гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорын хяналтад буцаасан. Улмаар Б.Эрдэнэбат их хэмжээний мөнгөөр барьцаа тавьж суллагдсан. 
Тэгвэл Б.Эрдэнэбат суллагдсаныхаа дараахан улс төр, хууль хяналтын нэр бүхий нөхдүүд хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулж, “Ариг” банкийг нь  дээрэмдсэн гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-т гомдол гаргасан байна. Өөрөөр хэлбэл, “Ариг” банкийг нь дээрэмдэхийн тулд түүнийг гэмт хэрэгт түлхсэн гэсэн агуулга бүхий гомдол бичсэн байна.  
Б.Эрдэнэбатын гомдол нь сар гаруйхны өмнө МАНАН пэйж хуудас, нэр бүхий мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн мэдээллийн хүрээнд ТЕГ-т очсон байна. Тодорхой яривал, “Номин”-гийн Ш.Баярсайхан “Ариг” банкны 39 хувийг эзэмшдэг байсан. Одоогоос дөрвөн жилийн өмнө Б.Эрдэнэбат өөрийн эзэмшдэг 61 хувиас 49 хувийг Ш.Баярсайханд өгөх аман тохиролцоо хийсэн гэх асуудлаас энэ маргаан эхэлж, сүүлдээ Б.Эрдэнэбатыгаа шоронд хүртэл хийсэн. 
Аман тохироо нь “Байшин үйлдвэрлэх комбинат-1”-т Ш.Баярсайханыг давхар хөрөнгө оруулах байсан.  Үүнийгээ “Хөрөнгө оруулалтын гэрээ” болгож, тэр дагуу эхний ээлжинд 39 хувийн хөрөнгөө оруулж, гурван сарын дараа үлдэх 10 хувийн хөрөнгө оруулалтаа хийхээр болжээ.
Уг нь тэдний хамтарсан үйлдвэр гэр хорооллыг орон сууцжуулж нэг мкв үнийг 1.2 сая төгрөгт багтаах зорилготой байсан. Тийм ч боломжийг бий болгосон бүтээн байгуулалт болоод байв. Энэ бүтээн байгуулалтын дүнд Б. Эрдэнэбат Засгийн газраас жил бүр 5000 айлын орон сууц захиалах баталгааг авахаар ажиллаж байв. Гэвч уг ажил бүтэлгүйтжээ. Харин энэ үйл явцыг эртнээс мэдэж байсан Ш.Баярсайхан “Ариг” банкны 57 хувийг Б.Эрдэнэбатаас авах гэсэн маргаан хийж эхэлсэн гэдэг. Иргэний хэргийн маргаанаар эхэлж эцэст нь эрүүгийн хэрэг болсон байдаг. 
...Энэ үйл ажиллагаанд Ш.Баярсайхан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн итгэлт хүн, өмгөөлөгч Б.Баасанцогттой үгсэн тохиролцож оролцсон гэж байна. 
Явсаар Б.Эрдэнэбатыг цагдан хорьжээ. Эзгүйд нь Монголбанкны Бүрэн эрхт төлөөлөгч 2020 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Ариг” банкны хувьцаа шинээр гаргаж, үүнийг Б.Эрдэнэбат давуу эрхээр авах байсан ч эрхийг нь 2020 оны арваннэгдүгээр сарын 20-оор дуусгаж, давуу эрхээр авах хувьцааг Ш.Баярсайхан авахаар Монголбанкны дансанд 2020 оны арваннэгдүгээр сарын 30-нд мөнгөө байршуулсан мэдээлэл бий. Авах зөвшөөрөл нь Б.Эрдэнэбатыг шүүх давж заалдах шатны хурлаас хоёр долоо хоногийн өмнө гарсан гэдэг. Энэ талаарх мэдээллүүд http://www.control.mn/i/24581#.YB9jR3Qzbcs энд бий.
Ингээд Б.Эрдэнэбат “Ариг” банкны 61 хувийг эзэмшиж байсан бол торны цаадах 124 хоногийн хугацаанд Ш.Баярсайханд 19 хувийн хувьцаагаа алджээ. 
Энэ үйл ажиллагаанд Ш.Баярсайхан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн итгэлт хүн, өмгөөлөгч Б.Баасанцогттой үгсэн тохиролцож оролцсон гэж байна. Б.Баасанцогт нь 2004 онд “Их засаг” олон улсын их сургууль төгссөн. 2012 оноос өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргааны эрх зүйгээр мэргэшсэн. Тэрээр Ш.Баярсайханы өмгөөлөгч Б.Баасанцогт нь “Ариг” банкны хувьцааны маргаанд өмгөөлөл хийсэн. Тэрээр сүүлийн үед шүүх, цагдаа, прокуроргүй үүрэгдэж, төрийн өндөр албан тушаалтны нэрийг барьж  яваа нэгэн гэдгийг хуульчид дортоо ихэд дургүйцэнгүй ярьдаг болсон. Бүгд хэлээд өгнө.
Б.Баасанцогт нь Эрдэнэбатад холбогдуулсан эдийн засгийн гэх хэргийн шалгалтыг араас нь удирдсан, энэ хугацаанд Ш.Баярсайханаас гаргуулж “Ариг” банкинд хөрөнгө оруулах ёстой 8.7 тэрбум төгрөгийг иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүгч хэрэгсэхгүй болгосон.
  Б.Эрдэнэбатын зүгээс “Ариг” банк дахь Бүрэн эрхт төлөөлөгчийн хууль бус үйл ажиллагааг зогсоох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний шүүхэд хүчингүй болгуулах нэхэмжлэл гурван удаа гаргасан ч хүлээж аваагүй. Дараа нь Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбатад яллах дүгнэлт үйлдсэн.  
Товчхондоо нэгэнт үүсгэсэн хэргийг удаашруулах ажлыг зохиомлоор хийж, энэ хугацаанд “Ариг”банкин дахь 61 хувийг нь 42 хувь болгон бууруулж авсан гэх гомдол Б.Эрдэнэбат гаргажээ. Тэд шүүх, прокурор дээр эсрэг талаас ирсэн гомдол нэхэмжлэл зэргийг өөрсдийн талд шийдүүлэх шийдвэрт нөлөөлөх ажлыг хийсэн гэжээ. Мөн УИХ-ын дэд дарга С.Одонтуяагийн нөхөр,  цагтаа Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Г.Өлзийбүрэн дээрх хууль бус шийдвэрүүдийг гаргуулахад хэрэгцээтэй санхүүжилтийг Ш.Баяр­сайхантай тохиролцож авч өгдөг байсан гэж байна. Үүнээс гадна уг үйл ажиллагаанд 1987 оноос хойш  шүүх байгууллагад ажиллаж,  Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, УДШ-ийн Ерөнхий шүүгч, ШЕЗ-ийн даргаар ажиллаж өдгөө УДШ-д шүүгчээр ажиллаж буй С.Батдэлгэр, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбат нар холбогдож болзошгүй байна. Мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр хүргэх болно. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ