Нийслэлд 7509 хүн “Ковид-19” халдварын шинжилгээнд хамрагдлаа

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 785.606 хүнийг шинжилгээнд хамруулснаас 712.079 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.870 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1203, ойрын хавьтал 5228, дам хавьтал 25.561 хүн байгаа юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс