Мөсөн хананы авиралтын дадлага сургууль хийлээ


Дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын 18 алба хаагч, Увс-спорт авиралтын холбооны 10 тамирчин оролцсон юм.
Энэ үеэр алба хаагчдын өндөр уул хаднаас эрэн, хайх аврах ажиллагааны мэдлэг, ур чадвар дээшлүүлэх сургалт дадлагуудыг явууллаа гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.



