Амгалан амаржих газарт 16 үйлчлүүлэгч, 18 нярайд тусламж үйлчилгээг үзүүлж байна

 Нийслэлийн Амгалан амаржих газар нь Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн хүн амд эх барих, эмэгтэйчүүд, нярайн цогц тусламж үйлчилгээг үзүүлдэг. 
- 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр коронавируст "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбогдуулан үйл ажиллагааг хэсэгчлэн тусгаарлах горимоор зохицуулалт хийн, Баянзүрх дүүргийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг ЭХЭМҮТ, мөн СБД-ийн жирэмсэн эхчүүд, нярай, эмэгтэйчүүдийг Нийслэлийн Өргөө амаржих газарт түр хугацаанд шилжүүлэн төрөх, төрсний дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна. 
- Шилжүүлэн ажиллах арга хэмжээ авсан ч амаржих газарт хэвтэн эмчлүүлж байсан төрсөн болон жирэмсэн эх, эмэгтэйчүүд, нярайд эмч, эмнэлгийн ажилтнуудын зүгээс НОК, ЭМЯ, НЭМГ болон ХӨСҮТ-ийн заавар зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 24 цагийн турш тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр байна. 
- Тус амаржих газрын хамт олон 2021 оны 02 дугаар сарын 04-нд нийт эмч, ажилтнууд болон хэвтэн эмчлүүлэгчдийг PCR шинжилгээнд бүрэн хамруулж, тандалт судалгаа болон зураглал гаргаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийснээр хариу арга хэмжээг шуурхай авч, хэвийн үйл ажиллагаанд оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байна.
- Энэ хугацаанд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан 164 үйлчлүүлэгчийг гэрт нь гаргасан байна. 
- Өнөөдрийн байдлаар, тус амаржих газарт 56 эмч, эмнэлгийн ажилтнууд нийт  16 үйлчлүүлэгч, 18 нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхийн сацуу сэтгэл засал, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг түгээн ажиллаж байна. 
- 2021 оны 02 дугаар сарын 05–наас 07-ны хооронд нийт 9 кесарь мэс заслыг амжилттай хийж, төрөх замаар 3 эхийг амаржуулж, 12 нярайг🤰🤱 өлгийдөн авчээ. 



скачать dle 12.0

Холбоотой мэдээ