Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна

Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна.
Мөн автобусны цахим картыг 256 цэгээр цэнэглэлт хийж байна. Нийслэлийн Онцгой комиссоос "НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан тусгай үйлчилгээнд зургаан автобус ажиллаж байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс