“Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар Засгийн газрын болон аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сум, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ахиц дэвшил гарган ажиллаж 2020 оны ажлаараа "Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.
    Өнгөрсөн онд "Стандарттай Ховд” хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015, байгаль орчны менежментийн тогтолцооны ISO 14001:2015 стандартыг нэвтрүүлж, гэрчилгээгээ гардан авлаа.
Түүнчлэн Онцгой байдлын газрын Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант сумдад үйл ажиллагаа явуулж байгаа анги, салбар нэгжүүд ISO стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Мөн алба хаагчид аймгийн хэмжээнд тохиолдсон 92 удаагийн дуудлагаар 61 хүний амь нас, төр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
   Түүнчлэн алба хаагчид "Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг Манхан, Зэрэг, Булган сумдад, "Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг Жаргалант, Мөст, Цэцэг сумдад зохион байгуулж, 7956 иргэнийг хамруулсан юм гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ