Готовын Нарангэрэл Монгол Улсын гавъяат барилгачин цол тэмдгээр шагнууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган хот төлөвлөлт, барилга архитектурын салбарт 40 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Готовын Нарангэрэлийг “Монгол Улсын гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа.
Тэрбээр 1980 оноос өнөөг хүртэл зураг төслийн байгууллагад тасралтгүй 40 гаруй жил ажиллахдаа хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон олон төлөвлөлтийн ажилд сэтгэл, оюун, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан юм.
Гавьяат барилгачин Г.Нарангэрэл нь “Улаанбаатар хотын 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, “УБ хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”-ын баримт бичгийг боловсруулах ажлуудад удирдах багт ажилласан. Мөн Хархорин, Эрдэнэзуу орчмыг жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, Хот суурины дэвсгэр газарт Хот байгуулалтын иж бүрэн үнэлгээ өгөх аргачлал заавар, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн нарийвчилсан зураг төсөл”, “Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах”... зэрэг төслийн ажлуудад архитектор, хот төлөвлөгч зохиогчоор ажилласан.Одоогоор Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын зөвлөхөөр ажиллаж байна.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс