БНКУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев мэндчилгээ дэвшүүлэв

 
Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаев мэндчилгээ дэвшүүллээ.  Мэндчилгээнд,Эрхэм хүндэт найзууд аа!Цагаан сарын баярыг тохиолдуулан дэвшүүлж буй чин сэтгэлийн халуун мэндчилгээг минь хүлээн авна уу!
 «Цагаан сар»-ын баяр нь Монголын ард түмний олон зууны ёс заншилтай нягт холбоотой бөгөөд Монгол түмний үндэсний соёл, уламжлалын салшгүй нэг хэсэг билээ. Сар шинийн баяр нь урин хавар айлчилж буйг илтгэхийн сацуу зорилго тэмүүлэл, аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн угтах гэр бүлийн баяр юм.Энэ ялдамд Та бүхний гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.Золгон буй жилдээ Монголын ард түмэн нийтээрээ энх амгалан, тогтвортой, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг үүгээр дэвшүүлье.
Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ