Ч.Мэндбаяр: Баярын өдрүүдэд ОСНААУГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлчүүдийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг газар бол Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Газар (ОСНААУГ). Сүүлийн өдрүүдэд зарим газруудад ус тасарсан гэх оршин суугчдын гомдлын дагуу тус байгууллагаас дараах тодруулгыг авлаа. 
ОСНААУГ-ын 7000-5454 утсанд ирсэн дуудлага мэдээллийг 24 цагаар хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
Энэ талаар ОСНААУГ-ын дарга Ч. Мэндбаяр  "Манай байгууллага гурван түгээх төв, 16 хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй. Өнөдөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд 600 гаруй ажилтан, алба хаагч ээлжийн үүрэг гүйцэтгэж, 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан халуун, хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул шуурхай багуудын бэлэн байдлыг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл саатал гаргахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Сүүлийн өдрүүдэд зарим хувийн орон сууц, хотхонууд ундны усгүй болсон мэдээлэл ирсэн. Уг хотхонууд нийслэлд буюу ОСНААУГ-т хамаардаггүй, хувийн аж ахуйн нэгжүүд нь үйл ажиллагааг нь хариуцдаг.  Энэ мэтчилэн манайд харьяалалын бус конторын үйл ажиллагаатай холбоотой 40 гаруй дуудлага ирээд байна. Бид зохих журмын дагуу холбогдох газарт нь шилжүүлэн өгсөн. 
ОСНААУГ-ын 7000-5454 утсанд өдөрт дунджаар 1000-2000 гаруй дуудлага, мэдээлэл ирдэг. Харин хөл хорионы үетэй давхцан цагаан сарын баяр болж байгаатай холбогдуулан өчигдөр битүүний өдөр дуудлага энгийн өдрүүдийг бодоход нэлээд ихтэй байна. Өчигдөрийн дуудлага мэдээллийг авч үзэхэд ахуйн хэрэглээний усны болон ариутгал бөглөрөхтэй холбоотой дуудлага мэдээлэл нэлээд их ирсэн учир бид шуурхай арга хэмжээнүүдийг авч, хэвийн горимд нь оруулан ажиллаж байна" гэв.
Arslan.mn
ОСНААУГ-ын ахлах мэргэжилтэн н.Нармөнх "Дуудлага хүлээн авах төвд өчигдрийн байдлаар 9 оператор, ахлах гээд 10 хүний  бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ сарын 12-ны өдөр иргэдээс нийт 2222 дуудлага, мэдээлэл ирсэн.
Тодруулбал,
  • ус хангамжаар 23
  • цахилгаан хангамжаар 112
  • ус алдсан 200
  • Халаалт 16
  • Халуун усны 41
  • ариутгал бөглөрөхтэй холбоотой 70
  • Мэдээлэл өгсөн 1705  дуудлага ирсэн.
Мэдээлэл өгсөн дуудлагын хувьд ихэвчлэн ус сувгийн даралт буурсантай холбоотой ирсэн" гэв.
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
Arslan.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ