Өнөөдөр сонгинохайрхан дүүргийн толгойт бүсийн 15000 өрхөөс шинжилгээ авна


Шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвийн 10 суурин цэгээр болон төвийн бүсийн БГД, БЗД, ХУД, ЧД, СБД-ийн эрүүл мэндийн төвийн явуулын 50 баг СХД-т ирж 11 цагаас шинжилгээ авч эхлээд байна. Байнгын болон явуулын цэгүүд 11:00-17:00 цагийн хооронд сорьц цуглуулна. Шинжилгээний сорьцыг дүүргийн эрүүл мэндийн төв холбогдох лабораторид зөөвөрлөх ажлыг зохион байгуулна. Иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөн шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

ӨНӨӨДӨР ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН БАЙНГЫН ЦЭГИЙН БАЙРШИЛ: Байнгын цэг дээр тухайн хорооны ойр орчмын иргэд очиж шинжилгээ өгнө. Харин тухайн хорооны алслагдсан иргэдэд явуулын 50 цэг очиж шинжилгээ авна.
1. 1-р хороо - 107-р сургууль
2. 2-р хороо - 42-р сургууль
3. 3-р хороо - 65-р сургууль
4. 20-р хороо - 228-р цэцэрлэг
5. 21-р хороо - 74-р сургууль
6. 22-р хороо - 244-р цэцэрлэг
7. 32-р хороо - Хорооны байр
8. 33-р хороо - 122-р сургууль
9. 34-р хороо - 106-р сургууль
10. 35-р хороо - 273-р цэцэрлэг
Өнөөдөр буюу 2-р сарын 14-нд 15000, 15-ны өдөр 15000, 16-ны өдөр 24261 өрхийг ПГУ /PCR/ шинжилгээнд хамруулахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ШИНЖИЛГЭЭНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЖ БАЙГАА