Дундын бүсийн нөөцийг нэмэгдүүлэхээр болов

Тухайлбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэхээр болсон. Ингэснээр “Таван толгой түлш” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тасралтгүй ажиллах боломж бүрдэх юм. Цаашид сайжруулсан шахмал түлшийг чанартай, хүртээмжтэй болгох, ирэх өвөлд бүх талаар бэлэн байхад энэхүү Төв аймаг дахь дундын бүсийн ач холбогдол өндөр юм.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс