Өнөөдөр нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь хөдөлгөөнд оролцож байна


Өнөөдөр нийслэлийн автозамын хөдөлгөөнд 06:00-14:00 цагийн байдлаар 33.834 тээврийн хэрэгсэл буюу нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь оролцсон байна. Замын хөдөлгөөний удирдлагын төв нь хөдөлгөөнд оролцож буй нийт машины тоон мэдээллийг хоёр цаг тутам гаргаж байгаа. Энэхүү тоон мэдээллээс харахад 08:00-10:00 цагийн хооронд буюу үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтан, албан хаагчид ажилдаа ирэх цагаар замын хөдөлгөөн эрчимжиж байна. Тээврийн цагдаагийн алба хаагчид хувийн унаагаараа хөдөлгөөнд оролцож байгаа иргэдэд PCR-ийн шинжилгээ, байгууллагын тодорхойлолт, ажлын үнэмлэхийг нь үндэслэн хөдөлгөөнд оролцуулж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС