Өнөөдөр Европын холбооноос Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзлаа

Элчин сайд Лауренцю Траяан Христеа нь 2018 оноос Улаанбаатар хотод Европын Холбооноос суурин суун ажиллаж байгаа анхны элчин сайд юм. Traian Hristea
Монгол Улс болон Европын холбооны хамтын ажиллагаа өргөжин тэлж боловсрол, ажил эрхлэлт, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих зэрэг чухал салбарт техникийн болон бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн Европын холбоонд талархал илэрхийлье. EU Delegation to MongoliaУулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбоо хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний өнөөгийн байдал, Европын Холбооны 2021-2027 оны Олон жилийн баримжаат хөтөлбөр (Multi Annual Indicative Program)-ийн хүрээнд цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэл зэрэг асуудлаар санал солилцлоо.
Европын Холбооны зүгээс байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт болон ардчилал, төсөв санхүүгийн удирдлага, худалдаа хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ