Элчин сайд Ш.Батцэцэг Кубад сурч буй оюутнуудын аж байдалтай танилцав

Элчин сайд Ш.Батцэцэг сүүлийн 12 сарын турш үргэлжилж буй цар тахлын хорио цээрийн улмаас оюутнуудын хичээл сургалт завсарлах, анагаах ухааны сургуулиудын төгсөх ангийн оюутнууд нийтийг хамарсан үзлэгт дайчлагдах эрсдлийг урьдчилан сайтар тооцох, ариутгал хамгаалалтын нөхцөлийг сайжруулах нөгөө талаар улс оронд үүсээд байгаа хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдлын улмаас оюутнуудад тулгарч буй зарим бэрхшээлүүдийн талаар сургуулийн удирдлагуудтай санал солилцов.
Танилцах уулзалтын үеэр Кубад суралцаж байгаа манай оюутнуудын хичээл сурлагын үзүүлэлт, хүч чармайлт, идэвхи оролцоог дийлэнх сургуулиудад сайн гэж дүгнэж байна.
Цар тахлын энэ үед манай оюутнуудад тулгарч буй хүндрэлийг тодорхой төвшинд шийдвэрлэж ГХЯ-ны Консулын газрын “Иргэдэд туслах сан”-гаас олгож буй тусламжийн барааг Элчин сайд оюутнуудад хүлээлгэж өгөв.