“Залгамж” хөтөлбөрийн сургалт болов

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд  хүний нөөцийн  дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний нэг нь “Залгамж” хөтөлбөр юм.  Өнгөрсөн баасан гарагт тус  хөтөлбөрт оролцож  буй 21 цехийн 73 ажилтныг цахим сургалтад хамрууллаа. Цар тахлын үеийн хөл хорионы дэглэмтэй холбогдуулан, Сэтгэл судлалын үндэсний төвийн багш нар цахимаар хичээл заав. Үйлдвэрийн газрын нийт ажилтнуудын 20 орчим хувь нь 50-иас дээш насны, дунджаар 20 ба түүнээс дээш жил ажилласан хүмүүс байдаг. Туршлагатай, тэргүүний ажилтнуудын ажиллах арга барил, мэдлэг чадварыг өвлүүлэх, тэдний улс орныхоо хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулах, тэднийг хөгжүүлэх зорилгоор “Залгамж” хөтөлбөр хэрэгжиж байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ