Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС-ийн Суурин төлөөлөгч Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр /2021.02.24/ Олон Улсын Валютын Сан (ОУВС)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн өнөөгийн төлөв байдал, цар тахлын үед Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үндэслэл, үр дүнтэй байдлын талаар мэдээлэл өгч, санал солилцов.
ОУВС-ийн Суурин төлөөлөгч ноён Юн Сок Хён цар тахлын энэ хүнд нөхцөлд эдийн засгийг дэмжих чиглэлд Засгийн газар, Монголбанкнаас бодлогын шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг онцолж, цаашид санал солилцож хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ