АНУ-д коронавурисээр 571 мянган хүн нас барж, 5 өдрийн ГАШУУДАЛ зарлалаа
Коронавирусийн халдварын улмаас АНУ-д нас барсан хүний тоо 571 мянгыг давлаа. Нөхцөл байдал хүндэрч, өвчлөл, нас баралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден таван өдрийн гашуудал зарлалаа. Энэ хугацаанд Цагаан ордны дээр мандуулсан төрийн далбааг бөхийлгөхийг тушаасан байна.
АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол энэ сарын 22-ний өдөр болсон бөгөөд лаа асаан, нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлжээ.