“Эко констракшн” ХХК-иас 1000 ширхэг хамгаалалтын хувцас хандивлалаа
“Эко констракшн” ХХК-иас 33.2 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хамгаалалтын хувцсыг Улсын онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.
Барилга угсралтын чиглэлээр 18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус компани нь 1300 орчим ажилчидтай бөгөөд ажилчид нь нэг өдрийнхөө цалинг ийнхүү хандивлаж байгааг энэ үеэр онцолсон юм.
Мөн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа Засгийн газар, Онцгой комисс болон нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.