С.Эрдэнийн хүү Э.Одбаяр ИХ ХУРАЛД үзэх нь

 
С.Эрдэнэ бүхэл бүтэн нэг дүүрэг, нэг намыг “эзэгнэсэн” нэгэн. Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байсан тэрээр энэ дүүрэгт дархлагдсан бөгөөд “Эрдэнэ вангийн хошуу” ч гэж нэрлэх нь бий...Ардчилсан намд шинэчлэлийг эхлүүлж, шат шатны дарга нарыг намын гишүүд дэмжигчдийн саналаар томилохалхмыганх удаа хийж, унаад байсан намыг дахин сэргээж чадсан гэж АН-ынууган гишүүдсайшаахболовчталцалхуваагдлыг үүсгэсэн гэж зарим журмын нөхөд нь басшүүмжилнэээ.
Улс төрчид сайнаас илүү муугаар хэлэгддэг ЖАМТАЙ хойно С.Эрдэнийн талаарх таагүй мэдээлэл их бий. Гэхдээ улс төрчийн хувьд менежмент сайтай, хүрээлэл их, тойргийнхоо иргэддээ нэр хүндтэй, УИХ-д хэд хэд улиран сонгогдсоншаггүйулс төр шүү гэж улс төрийн хүрээнийхэнхэлцэхюм.
Тэгвэл С.Эрдэнэ өөрийнхөө залгамж халааг эртнээс бэлдэж эхэлсэн нэгэн. С.Эрдэнийн хүү Э.ОдбаярЗон олны намынГЕНСЕК. Энэ намын цаад нууц ноёнтон нь С.Эрдэнэ гэж ярих боловч ЗОН-ыгзалуусидэвхтэйудирдаж, нийгэмд дуу хоолойгоо хүргэсээр байгаа.
Зон Олны нам 2016 оны 12 дугаар сарын 6-нд"МЭДЛЭГ ЯЛНА” уриатайгаар үүсгэн байгуулагдаж байв. Энэнамын голдэмжигчидньэмч, багш, дунд тушаалын мэдлэг боловсролтой, туршлагатай ажилтнуудаас бүрддэг. Өөрөөрхэлбэлбизнесмен, эрх мэдэл мөнгөтэй хүмүүсийнхүрээллээрнамаа дүүргэдэг уламжлалыг ЗОН эвджээ. Тэд улс төрд МЭДЛЭГЭЭР өрсөлдөх зорилготой аж.
Тэгвэл Э.Одбаяргэж хэн бэ? БНХАУ-д боловсрол эзэмшсэн, боловсролоороо хэнээс ч дутахгүй залуу. Улс төрчдийн хүүхдүүдийн дундаас тэр бүр хэл аманд өртөөд байдаггүй ч “ар хударгаар” их зүйл амжуулдаг нэгэн.
Түүний тэргүүлдэг “Монгол туургатны төв” соёлын өвийг хамгаалах акцыг удаа дараа өрнүүлж, сайн үйлсийн хэд хэдэн арга хэмжээг хийсэн байдаг. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгахыг эсэргүүцэж тэмцсэн хэсэг бүлэг хүмүүсийн цаана С.Эрдэнийн хүүЭ.Одбаярбайсан. Чухал сэдвээр хүчтэй ч дуугарч чадаж байна. Харин сүүлийн үед ЗОН-ынхоншахмал түлш гэсэн нийгмийн сэдвийг их хөндөж, шүүмжилж, муулах бус асуудлыг шийдэх гарцгаргалгаагилэрхийлж явналээ.
Залуу улс төрч их лидэвхтэйболсон нь 2020 оны сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой. Энэ удаагийн сонгууль улс төрийн ууган намуудад тийм ч таатай байхгүй нь лавтай. Харин мэдлэг боловсролтой, зөв бодолтой ЗАЛУУСТ ээлтэй сонгууль байж мэдэх.
Мэдээж энэ боломжийг залуу улс төрчид эртнээс харж бэлдэж эхэлсэн байгаа. Түүний нэг нь С.Эрдэнийн хүү Э.Одбаяр.
“Ардын хүү давж болдоггүй наадам уу?” гэдэгчлэн энгийн нэгний хүү улс төрд орж, төр барилцахад хаалттай цаг үе. Дуучны хүүхэд дуучин, бөх хүний хүүхэд бөх, багшийн хүүхэд багшгэхчлэнулс төрчдийн хүүхдүүд улс төрч байх бичигдээгүй хууль энэ цаг үед үйлчилдэг юм шиг. Энэ хуулиар МАНАН бүлэглэлийн акулуудын хүүхдүүд дараагийн УЛС ТӨРИЙН АНГИЙНХАН байх нь. Ингээд нөгөө олон жил бугшсан шударга бус явдал, нөгөө нэг хонгил, МАНАН-г залуу шинэ үе нь үргэлжлүүлээд явах жамтай.
Гэвч оймсонд хавчуулагдаад орж ирсэн хэн нэгэн, бусдын захиалгаар өлсгөлөн зарлаж, тэмцэж яваад кранаар сайд болсон зарим хүмүүсийн хажууд энэ мэт залуусын мэдлэг боловсрол, нийгмийг харж буй өнцөг, зорьж буй зорилго нь бусдаас өөр харагдана. Гагцхүү залуу, харин нөгөө талдаа улс төрчийн хүүхэд гэдгээрадлагдана.
Ихэнх улс төрчдийн хүүхэд эцэг, эх нь аль намд байна тэр намын гишүүн л байдаг.МАНболМАН, АН бол АН.
Харин С.Эрдэнэ, Э.Одбаярнар алсыг хэрхэн харсан нь хоёр өөр намыг толгойлж байгаагаас харагдана.

Б.БАДАРЧ

скачать dle 12.0

Холбоотой мэдээ