УВС: Сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ
Увс аймагт Улаанбаатар хотод батлагдсан тохиолдолтой ойр харьцсан иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах Нисэхийн 60 айлын 1-р орцонд амьдардаг тухайн иргэний байрыг битүүмжлэн, энэ сарын 1-ний 16.00 цагаас эхлэн цагдаа нар 24 цагийн турш хяналт тавьж байсан юм.
Мөн гэрт нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг өчигдөр хийсэн бөгөөд Ховд аймгийн Бүсийн төв рүү явуулсан дээжийн PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.